Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Асрамжийн төвөөс амьдралын гараагаа эхлүүлж буй залуусыг түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг эхлүүлнэ

А.Намуун, iKon.mn
2020 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт "COVID-19" халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

ХУД 3-р хороонд байрлах Монголын Морин спорт, уяачдын холбоонд

11:00 цагт Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанаас эрлийз хэмээн хасагдсан морьдын талаар мэдээлэл хийнэ.

НЗДТГ-ын Б зааланд

11:40 цагт “НОСК” ХК,  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Санамж бичгийн хүрээнд 18 нас хүрч, асрамж, халамжийн төвөөс бие даан амьдралд хөл тавьж байгаа залуучуудыг дэмжиж түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг эхлүүлж байна.

Төрийн ордны зүүн хаалга

12:00 цагт "Финансхолдинг" ХХК-ийн захирал, иргэн Б.Энхцэцэг махны экспорт болон энэ салбарт бизнес эрхлэгчдэд хууль, журам тэгш үйлчилдэггүй, төрийн байгууллагуудад ажиллаж  буй албан тушаалтнууд хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн иргэн, аж ахуйн нэгжийг хохироож буй талаар мэдээлэл хийнэ.