Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Орос улс коронавирусийн эсрэг вакцинд зөвшөөрөл олгосон дэлхийн анхны улс болох зорилт тавьжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн эсрэг вакцин бүтээх төслийг санхүүжүүлж байгаа ОХУ-ын засгийн газрын баялгийн сан РФПИ-ийн захирал Кирилл Дмитриев “Спутник хиймэл дагуулаас дохио ирж буйг сонссон Америкчууд цочирдон гайхаж байсан. Орос улс сансарт анхдагч болж байв. Тэгвэл одоо манай эрдэмтэд хүн төрөлхтнийг хамгаалах үйлсэд мөн тэргүүлэхээр ажиллаж байна” гэж ярьсныг CNN суваг дамжуулжээ.

Оросын өөр нэг албаны эх сурвалжийн мэдээлснээр тус сан Москва хотын Гамалейн нэрэмжит Эпидемологи, Микробиологийн үндэсний хүрээлэнд бүтээж буй коронавирусийн эсрэг вакцинд наймдугаар сарын 10-наас хэтрүүлэхгүйгээр зөвшөөрөл авах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэнэ.

Тус хүрээлэнгийн вакцины хүн дээр хийж буй хоёр дахь шатны туршилт дуусах дөхөж байгааг ОХУ-ын эрүүл мэндийн яам өнгөрсөн Даваа гарагт мэдээлсэн юм.

Энэ шатыг дуусгасны дараа Оросын эрх баригчид вакцинд албан ёсны зөвшөөрөл олгох ажээ.

Гамалейн хүрээлэнгийн захирал Александр Гинцбург туршилтыг долдугаар сарын 28-нд дуусгана гэж өмнө нь мэдэгдэж байв. Дараа нь РФПИ-ийн захирал Дмитриев энэ хугацааг наймдугаар сарын 3 болгон хойшлуулснаа мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: ТАСС, CNN