Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.07.29/

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талааар мэдээлж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.07.29/

https://www.facebook.com/iKonNews/videos/2380160015623672
COVID-19 халдвараар дэлхийн 16,643,000 хүн өвчилж, 659,000 хүн энджээ. Сүүлийн 24 цагийн дотор л гэхэд 226 мянган хүн шинээр халдвар авч, 4,000 хүн нас барсан байна.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас коронавирус нь хоол хүнс, түүний баглаа боодлоор дамжин халдварладаг гэдэг нь тодорхойгүй байгаа боловч бид уг вирусийн талаар бүгдийг мэдэхгүй учир хоол хүнсний аюулгүй байдлыг онцгой анхаарахыг зөвлөжээ.

Манай улсад өчигдөр тусгаарлах байранд шинээр 282 хүн ажиглалтад орж, 182 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Одоогоор 2,695 хүн тусгаарлах байранд байна.

24 цагийн хугацаанд 119 утсанд хандаж байгаа иргэд хүмүүс олноор бөөгнөрч найр наадам хийж байгааг анхааруулсан. Дэлхий дахинд халдварын нөхцөл байдал улам ихсэж байхад иргэд олноороо цугларч найр наадмаа хойшлуулах талаар тунгаахыг  хүсэж байна" гэв.

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.