Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Барилга угсралтын ажил нь дууссан Түлэнхийн төвийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах зардлын тооцооллыг хийсэн"

Г.Номин, iKon.mn
2020 оны 7 сарын 28
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал ээлжит хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр "Долдугаар сард 13 тусгай үүргийн нислэгээр 2,726 иргэнийг нисэх багийн хамт хүлээн авч, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэн ажиллаа. Мөн Замын-Үүдээр 232, Алтанбулаг боомтоор 191 иргэн орж ирж, тусгаарлагдсан.

Тусгаарлан ажиглалтад нийт 2,487 иргэн байгаа бөгөөд 5 хүртэлх насны 175 хүүхэд, 49 жирэмсэн эмэгтэй, хорт хавдартай 9 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 10 иргэн, бусад хавсарсан эмгэгтэй 282 иргэн байгаа.

Гэрийн тусгаарлалтад Улаанбаатар хотод 1,096, Баян-Өлгийд 11, Орхон аймагт 20 иргэн байна. Хорь хавдрын оноштой Цэргийн төв эмнэлэгт 21 тусгаарлагдсан иргэн үргэлжлүүлэн 14 хоног тус эмнэлэгтээ тусгаарлагдаад ХСҮТ-рүү шилжсэн. Тухайн иргэнээс коронавируст халдвар илрээгүй. Цэргийн төв эмнэлэгт өнөөдрийн байдлаар 47 хүн байна. Тэднээс зургаан хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа.

"Хүн амын дунд халдвар гарах маш өндөр эрсдэлтэй"

Бид эрсдлийн 10 дахь үнэлгээг 23 байгууллагын оролцоотой хийсэн. Ингээд хүн амын дунд халдвар гарах маш өндөр эрсдэлтэй, мөн халдвар гарвал тархах эрсдэл бас өндөр гэж үнэлэгдлээ. Өнөөдөр 14:00 цагаас УОК хуралдана. ЭМ-ийн сайд тус хуралд оролцож мэдээлэл танилцуулна.

ЭМЯ-наас Боловсролын яамтай хамтраад хичээл, сургуулийн үйл ажиллагааг нээвэл хэрхэх талаар зөвлөмжийг боловсруулж байна.

Нэн шаардлагатай эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийж, шаардлагатай хөрөнгийн асуудлыг Засгийн газарт хүргүүллээ. Түүнчлэн барилга угсралтын ажил дууссан Түлэнхийн төвийн үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай зардал, томуугийн вакциныг захиалах тооцооллуудыг хийсэн" гэдгийг хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/719821035232675
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.