Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Тусгаарлах байранд согтууруулах ундаа болон халуун бууруулах, өвчин намдаах эм хэрэглэхгүй байх шаардлага тавьж байгаа"

А.Намуун, iKon.mn
2020 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нар сэтгүүлчийн асуултад хариулав.

-Манай улс коронавирусийн халдвартай холбоотой эрсдлийн үнэлгээг хэрхэн хийж байгаа вэ?

Д.Нарангэрэл: Манай улс коронавирусийн цар тахал гарснаас хойш арав дахь удаагаа эрсдлийн үнэлгээг хийсэн. Үнэлгээ болгоны зорилго нь өөр өөр байдаг бөгөөд тархалт, гаднаас зөөвөрлөгдөн орж ирэх байдал зэргийг тус тусад нь үнэлдэг.

Цар тахлын эхэн үед эрсдлийн үнэлгээг зөвхөн Онцгой байдлын газар болон Эрүүл мэндийн байгууллага хийдэг байсан бол одоо 10 гаруй салбар байгууллага хамтран үнэлгээг хийж байгаа.

-Тусгаарлах байрны хүрэлцээ болон тавигдаж буй шаардлагын талаар тодруулж хэлж өгөхгүй юу?

Я.Буянжаргал: Тусгаарлах байранд тавигдах шаардлагад Улсын онцгой комиссын даргын баталсан журмыг баримталж буй. Тус журамд тусгаарлах байранд оруулахыг зөвшөөрсөн болон хориглосон зүйлсийг зааж өгсөн бий.

Тухайлбал, тусгаарлах байранд архи, согтууруулах ундаа, халуун бууруулах болон өвчин намдаах эмийг хэрэглэхгүй байхаар тусгасан. Мөн УОК-ын шийдвэрээр тусгаарлах байрны нэг өрөөнд нэг хүн эсвэл нэг гэр бүлийг оруулна гэсэн ерөнхий зарчмыг баримталж зохион байгуулж байна.

Түүнчлэн тусгаарлах байруудыг:

  • Сувилал,
  • Амралтын газрууд,
  • Зочид буудлууд,
  • Их, дээд сургуулийн дотуур байр,
  • МСҮТ-ийн дотуур байр гэсэн эрэмбэтэйгээр бэлтгэж байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/719821035232675

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.