Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын нэр хүндийг Ази тивд хамгийн өндөр үнэлдэг улсуудын нэг Монгол Улс болжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Саяхан Gallup судалгааны байгууллага дэлхийн 135 орны иргэдийг хамруулсан санал асуулга зохион байгуулж, дэлхийн хамгийн нэр нөлөөтэй гүрнийг тодруулжээ.

Ингэхэд АНУ дэлхийд тэргүүлэх нэр хүндээ Германд алдаж, Хятад, Орос зэрэг улсуудтай зэрэгцсэн байна.

Тодруулбал судалгаанд оролцсон нийт хүмүүсийн 44 хувь нь Герман улсыг дэлхийд тэргүүлэгч гүрэн гэж дүгнэсэн бол АНУ-ыг 33 хувь, Хятадыг 32 хувь, Оросыг 30 хувь нь ингэж үнэлжээ.

АНУ нь 2016 онд 48 хувийн үнэлгээтэй энэхүү судалгаанд тэргүүлж байсан юм.

Европ тивийнхний 56 хувь нь Германыг тэргүүлэгч гэж үздэг бол 24 хувь нь АНУ-ыг, 23 хувь нь Хятадыг, 19 хувь нь Оросыг дэлхийн хамгийн нэр нөлөөтэй гүрэн гэж үзжээ.

Косово (82 хувь), Албани (67 хувь) улсуудад Америкийн нэр хүнд хамгийн өндөр байсан бол Исланд (9 хувь), Австри (11 хувь), Швед (12 хувь), Орос (11 хувь) улсуудад хамгийн бага үнэлгээтэй байна.

Умард болон Өмнөд Америк тивүүдэд 35 хувь нь Германыг, 34 хувь нь АНУ-ыг, 32 хувь нь Хятадыг, 28 хувь нь Оросыг нэрлэжээ.

Чили (16 хувь), Уругвай (19 хувь) улсуудад АНУ хамгийн муу үнэлгээ авсан бол Доминиканы БНУ (56 хувь), Эль Сальвадорт (44 хувь) хамгийн өндөр үнэлгээ авсан байна.

Ази тивд мөн Герман (39 хувь) тэргүүлж, АНУ (32 хувь), Хятад (31 хувь), Орос (30 хувь) улсууд удаалжээ.

АНУ-ыг хамгийн өндрөөр үнэлсэн улсууд нь Израйль (64 хувь), Монгол (62 хувь), Туркменистан (62 хувь), Балба (54 хувь), Мьянмар (52 хувь) болсон байна.

Хамгийн муу үнэлсэн улсууд нь Афганистан (17 хувь), Иран (6 хувь), Йемен (10 хувь), Палестины газар нутаг (10 хувь) болжээ.

Харин Африк тивийнхэн АНУ-ыг дэлхийд тэргүүлэх байр суурьтай гэж үзсэн хэвээр байна. Тус тивийнхэн АНУ (52 хувь), Хятад (51 хувь), Герман (46 хувь), Орос (40 хувь) улсуудыг дэлхийд нэр хүндээр тэргүүлдэг гэж дүгнэжээ. Гэхдээ Обамагийн үед буюу 2009 онд тус тивийн үнэлгээ 85 хувьд хүрч байсан удаатай.

Сахарын өмнөд Африкт АНУ-ын нэр хүнд өндөр байсан бол Умард Африкт бага байна.

 

Эх сурвалж: Axios