Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Таны хүүхэд сургуульд элсэхэд бэлэн үү?

ikon.mn
2020 оны 7 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хүүхдээ сургуульд бэлтгэх нь КОВИД-19 цар тахлын үед эцэг эхчүүд бидний хувьд томоохон сорилт болоод байгаа билээ. Тэгвэл энэ удаа Кью Эдүкэйшн Группын зүгээс эцэг эхчүүддээ зориулан хүүхдээ сургуульд бэлтгэх зөвлөмжийг хүргэж байна.

Олон улсад хүүхдийн School Readiness Skills буюу “Сургуульд бэлэн байдлын чадвар”-ыг дараах үндсэн 4 хүрээнд үнэлдэг.

  1. Танин мэдэхүйн хөгжил
  2. Бие бялдрын хөгжил
  3. Сэтгэл хөдлөл, нийгэмшихүйн чадвар
  4. Сургуулийн талаарх эерэг төсөөлөл

Танин мэдэхүйн хөгжил гэдэг нь тухайн хүүхэд аливаа зүйлсийг анхааралтай хүлээн авч, ой тогтоолтын хувьд хэвийн ажиллаж ойлгох чадвар юм.

Бие бялдрын хөгжил нь хүүхдийн нарийн, бүдүүн булчин, нөгөөтэйгүүр том, жижиг булчингийн хөгжил хэвийн байгаа эсэхийг тодорхойлдог. Жижиг булчингийн хөгжил гэдэг нь хүүхдүүдийн маань гар үзгээ зөв барих, халбагаа зөв барьж хооллох гэх мэт чадваруудтай холбоотой байдаг бол том булчингийн хөгжил нь хүүхэд дээс тоглох, үсрэх гэх мэт хөдөлгөөний зохицуулгатай холбоотой байдаг. Тэгвэл эдгээр булчингийн хөгжил нь тухайн хүүхдийн тархины хөгжил буюу анхаарал төвлөрөлт, анхаарлын шилжилт зэрэг танин мэдэхүйн процесстой нягт уялдаатай байдаг. Жишээлбэл, зарим хүүхэд дээс тоглохдоо өрөөлдөж үсэрдэг тохиолдол байдаг. Энэ нь хүүхэд тархины хөгжил буюу танин мэдэхүйн хувьд догдолдол үүсч болзошгүйн дохио байдгийг тархи судлаачдын судалгаа нотолсон байдаг.

Харин сэтгэл хөдлөл, нийгэмшихүйн чадвар нь хүүхэд нийгмийн харилцаанд өөрийнхөө сэтгэл хөдлөлөө зүй зохистойгоор илэрхийлэх чадвар болон өөрийн үе тэнгийн болон өөрөөсөө насаар ялгаатай хүмүүстэй харилцан сэтгэл ханамжтай харилцаа үүсгэх чадвар юм.

Сургуулийн талаарх эерэг төсөөлөл нь хүүхэд сургульдаа дуртай байх, хичээл дээрээ өөрийгөө итгэлтэйгээр илэрхийлэх үндэс болдог.

Эдгээр хүрээний дагуу хүүхдийнхээ чадварыг хөгжүүлэх нь таны хүүхэд ирээдүйд эцэг эхээрээ “үглүүлэхгүйгээр” өөрөө дурлаж хичээлээ хийх, ангидаа олон найзтай болох, хичээл дээрээ чадахгүй байгаа зүйлээ асуух зэрэг цаашид амжилттай суралцах эхлэл нь болдог.

 

Тэгвэл дээрх хүрээнд хүүхдээ хэрхэн сургуульд бэлтгэх талаар дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлээрэй.

Танин мэдэхүйн хөгжил:

  • Бага насны хүүхэд тоглоомын аргаар суралцдаг бөгөөд хүүхдэд хичээл заахад хамгийн тохиромжтой хэрэгсэл бол тоглоом юм. Хүүхдийнхээ анхаарал төвлөрөлтийг дэмжих зорилгоор хамтдаа тоглоом тоглож, зорилгод хүрэх мэдрэмжийг өгөөрэй.
  • Хүүхдийнхээ оролдлогыг сайшаан хэлэх нь таны хүүхэд хичээнгүй, сэтгэлийн хаттай болоход туслах юм.
  • Математикийн хийсвэр сэтгэлгээг хөгжүүлэх үйлдлүүдийг гэрийн орчиндоо хэрэгжүүлээрэй. Гэрт байгаа эд зүйлсийг тоолох, тоглоомын тооноос хамааран нэмэх, хасах үйлдлүүдийг хийхэд сургах нь хичээлийн талаар эерэг төсөөлөл өгөх болно.

Бие бялдрын хөгжил:

  • Хүүхдийнхээ том булчингийн хөгжлийг дэмжих тоглоомуудыг хамт тоглоорой. Дээс болон үсрэх, харайх гэх мэт хөдөлгөөнүүд нь хүүхдийн том булчингийн хөгжлийг дэмжиж танин мэдэхүйн хөгжилд нь дэмжлэг болох болно.
  • Хүүхдийн гарын жижиг булчингууд хөгжөөгүй байдаг учраас хүүхдэдээ юм бичүүлэхдээ нэг удаад 3 мөрөөс хэтрэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Гарын жижиг булчин хөгжих нь яг л бидний том булчингууд хөгжих процесстой ижил хөндүүрлэх байдлаар биед мэдрэгддэг учраас хүүхдээ ойлгож, мэдэрч булчингийн хөгжлийг нь дэмжээрэй.

Сэтгэл хөдлөл, нийгэмшихүйн хөгжил:

  • Тархи судлаачдын судалгаагаар бид өдөрт 50,000 бодол бодож, 400 сэтгэл хөдлөл мэдэрдэг гэсэн судалгаа байдаг. Тэгвэл сэтгэл хөдлөлөө нэрлэх чадварыг нэмэгдүүлснээр сэтгэл хөдлөлөө удирдах, бусдын сэтгэл хөдлөлийг мэдэрч ойлгох чадвар нэмэгддэг.
  • Хүүхдийнхээ тухайн өдөрт болсон үйл явдал болон өнгөрсөнд болсон үйл явдлуудыг яриулангаа сэтгэл хөдлөлийнх нь тухай болон яагаад тэрхүү сэтгэл хөдлөл үүссэн талаарх бодлыг нь асууж яриулаарай. Ингэснээр таны хүүхэд сургууль дээр өөрийгөө илэрхийлэх болон бусадтай эерэг харилцаа үүсгэх чадвтартай болох болно.

Сургуулийн талаарх эерэг төсөөлөл:

  • Хүүхдэдээ цэцэрлэг болон сургуулийн хоорондын ялгааг тайлбарлаж өгөөрэй. Цэцэрлэгт өдөр тутам хийдэг үйл ажиллагаанууд нь сургуулиас ямар ялгаатайг, мөн цэцэрлэгийн багш болон сургуулийн багшийн талаар онцлогийг нь тайлбарлаж өгөөрэй.

Та Кью Эдүкэйшн группээс хэрэгжүүлж буй 5-6 настай хүүхдэд зориулагдсан SRS Сургуульд бэлтгэх цогц хөтөлбөрийн сургалтанд хүүхдээ бүртгүүлэхийг хүсвэл 9936 2766 дугаарт болон https://bit.ly/2OKUpgX линк дээр даран бүртгүүлээрэй.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/EQKiddyZ/