Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий дахинд COVID-19-ийн эсрэг зургаан төрлийн вакцины сүүлийн шатны туршилтыг хийж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: DW

Долдугаар сарын 24-ний өдрийн байдлаар дэлхий дахинд COVID-19 халдварын эсрэг вакцины нийт 169 судалгаа идэвхтэй хийгдэж байна гэж ДЭМБ-аас мэдээлэв.

Тэдгээрээс 141 нь эмнэл зүйн өмнөх шат буюу амьтад дээр турших шатандаа байгаа бол 25 нэр төрлийн вакцин эмнэл зүйн туршилтын шатандаа явж буй тухай ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа хэллээ.

Тэрбээр "Эмнэл зүйн туршилтад байгаа 25 вакцинаас зургаа нь эмнэл зүйн гуравдугаар шатны судалгаагаа эхлүүлсэн.

Тодруулбал, 

  1. БНХАУ-ын Sinovac биотехнологийн компанийн хөгжүүлж буй “Coronavac" /коронавак/ нэртэй идэвхгүйжүүлсэн вакцин,
  2. БНХАУ-ын Синофарм группийн Уханийн биологийн бүтээгдэхүүний хүрээлэнтэй хамтран хөгжүүлж буй идэвхгүйжүүлсэн вакцин,
  3. БНХАУ-ын Синофарм группийн Бээжингийн биотехнологийн хүрээлэнтэй хамтран хөгжүүлж буй идэвхгүйжүүлсэн вакцин,
  4. Их Британийн Оксфордын их сургууль болон Астра Зенека биотехнологийн компанийн хамтран гаргаж байгаа вакцин,
  5. БНХАУ-ын Cansino biologics компани болон тус улсын Цэргийн анагаах ухааны академийн харьяаны Био технологийн хүрээлэнтэй хамтран хөгжүүлж буй "Ad5-nCoV" вакцин
  6. АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын хүрээлэнгийн санхүүжилттэй Модерна компанийн хөгжүүлж буй шинэ коронавирусийн уургийн тогтворжсон хэлбэрийг агуулсан вакцин зэрэг нь сүүлийн шатандаа байна.

Үлдсэн вакцинуудын хувьд зарим нь хугацаа хожих үүднээс эмнэл зүйн 1,2 дугаар шатны туршилтыг нэгтгэн хийж буй.

Эмнэл зүйн туршилтын шатандаа байгаа 25 вакцины найм нь БНХАУ-д, тав нь АНУ-д хийгдэж байна. Харин Их Британи, ХБНГУ, Энэтхэг, Австрали улсад тус бүр хоёр, Япон, БНСУ, ОХУ, Канад улсад тус бүр нэг нь вакцин эмнэл зүйн туршилтын шатандаа байгаа юм.

Вакциныг зөвхөн эрүүл хүмүүст хэрэглэх ёстой учир ийнхүү гурван шатны эмнэл зүйн туршилтыг хийж, амжилттай болсон тохиолдолд зөвшөөрлийг нь олгодог" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1402530590136255

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.