Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдээс найман хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан"

Г.Номин, iKon.mn
2020 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр ХӨСҮТ-өөс коронавирусийн халдварын тухай цаг үеийн мэдээллийг өглөө. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 26-нд гурван лабораторид нийт 264 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тэдгээрийн задалж танилцуулбал, долдугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 179 хүний гурав дахь давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 50 хүний мөн давтан шинжилгээ, Алтанбулагаар орж ирсэн 21 жолооч болон Сэлэнгэд тусгаарлагдсан гурван хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Монгол Улсад батлагдсан тохиолдол 288 байгаагаас 218 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 70 хүний биеийн байдлыг үнэлбэл, 64 нь хөнгөн, 6 нь хүндэвтэр байна. Өнөө өглөө Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн хавьтал гэж үзсэн дөрвөн хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад бусад хүмүүсийг тусгаарлах байруудад хуваарилж байгаа.

"Онгоцны тоо нэмэгдэж байгаа учраас ажиглах байр, ХӨСҮТ-ийн орны тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна"

Тусгай үүргийн нислэг хамгийн багадаа 3-5 цаг, Америк, Европоос ирж байгаа нислэгүүд 10-12 цаг үргэлжилж байгаа. Тиймээс нислэгт мэргэжлийн хяналтын хоёр эрүүл ахуйч байцаагч, ХӨСҮТ-өөс нэг эмч явж байгаа бөгөөд тэдгээр эмч нар хамгаалалтын хувцастай үйлчилгээ үзүүлж байна.

Дараагийн үүргийн онгоцуудыг хүлээн авах бэлтгэлээ холбогдох байгууллагуудтай хамтран хангасан. Онгоцны тоо нэмэгдэж байгаа учраас ажиглах байр, ХӨСҮТ-ийн орны тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/1402530590136255
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.