Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Дөрөв хоногийн дотор НЭГ САЯ хүн халдвар авч, дэлхийн хэмжээнд нийт 16 сая гаруй хүн өвчиллөө"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.07.27/

https://www.facebook.com/iKonNews/videos/1402530590136255

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинаа 16,161,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 650,000 хүн эндсэн бол 9.9 сая хүн эдгэрсэн байна.

Дөрөв хоногийн дотор нэг сая хүн халдвар авлаа. Энэ нь халдварын тархалт ямар эрчтэй байгааг харуулж байгаа юм. Мөн 24 цагийн хугацаанд 200,000 хүн халдвар авч, 4,000 хүн нас барлаа.

Хувь хүн өөрийгөө халдвараас хамгаалах дадал хэвшилд суралцах, эрүүл мэндийн байгууллага эрт илрүүлэх шаардлага тулгарч байгаа юм.

17 оронд хийсэн 173 судалгааны дүгнэлтээс харвал амны хаалт коронавирусийн халдвараас 85 хувиар хамгаалах үр дүнтэй хэмээжээ.

Мөн сүүлийн үеийн судалгаануудад коронавирус битүү, харанхуй газруудад илүү удаан оршиж, халдвар тархах өндөр эрсдэлтэй байгааг танилцуулж байгаа.

Манай улсын хувьд өчигдөр 3 хүн шинээр ажиглалтад орж, 209 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, өнөөдрийн байдлаар 2,351 хүн тусгаарлан ажиглалтад байна. Өнөөдөр Франкфуртын онгоцоор 266 хүн ирсэн. Иргэдийг тусгаарлан ажиглах байранд хуваарилж байна.

Цэргийн төв эмнэлэгт 38 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хоёр хүний беийн байдал хүндэвтэр байгаа.

24 цагийн хугацаанд 119 дугаар 114 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр АНУ-аас нэг иргэн холбогдож зөвлөгөө мэдээлэл авлаа" гэв.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.