Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

Латин Америкийн бүс нутаг коронавирусийн халдварын батлагдсан тоогоор дэлхийд тэргүүлж эхэллээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн халдварын батлагдсан тоогоор Латин Америкийн бүс нутаг дэлхийд тэргүүлж эхэлснийг Ройтерс агентлаг Ням гарагт мэдээлжээ.

Тус бүс нутгийн орнуудад илэрсэн тохиолдлуудын нийлбэр өчигдөр анх удаа АНУ, Канадын нийлбэрийг давсан байна. Үүнд Бразил, Мексик, Перу, Колумби, Аргентин улсуудад вирусийн тархалт эрчимжсэн нь нөлөөлжээ.

Латин Америкт бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо одоо 4,327,160 байгаа бол АНУ, Канадад нийлээд 4,308,495 хүрээд байна. Харин улс нэг бүрээр нь авч үзвэл халдварын тохиолдол болон нас баралтын тоогоор дэлхийд тэргүүлж буй нь АНУ юм. Тус улсад 4.2 сая хүн халдвар авч, 146,000 орчим хүн нас бараад байна.

АНУ-ын дараа 2.4 сая халдварын тохиолдол, 87,000 нас баралттай Бразил улс удаалжээ.

Латин Америкийн Мексик, Перу, Чили улсууд хамгийн олон халдварын тохиолдолтой дэлхийн 10 улсын тоонд багтаж байна.

Гэхдээ оношлох хүчин чадал муутай улс орнуудад бодит байдал дээр илүү олон хүн өвчилсөн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.

Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол өнөөдөр дэлхий даяар 16.1 саяд хүрээд байна.

 

Эх сурвалж: Reuters