Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Завхан аймагт илэрсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарсан. Замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна"

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

09:15 2020/07/27

Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарах, орох нийтийн болон хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 15:00 цагт нээсэн байна.

"Аймгийн засаг даргын захирамж цуцлагдсан байна. Сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна" гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

23:12 2020/07/25

Завхан аймгийн Улиастай суманд өнөөдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ.

Тодруулбал, Улиастай сумын иргэн 39 настай Д нь долоо хоногийн өмнө тарваганы мах худалдан авч гэр бүлээрээ боодогхийж идсэн гэх өгүүлэмжтэй, халуурсан, булчин, толгой өвдсөн шинж тэмдэгтэй байна.

Дуудлагын дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт яаралтай тусгаарлажээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

  • Нэгдүгээр хавьтлын 9 хүнийг Цагдаагийн байгууллага гэрийн тусгаарлалт, хяналтад авах
  • Зоонозын өвчин судлалын төв нэг, хоёрдугаар хавьтлыг тогтоох, шинжилгээ хийх, хяналтад авах ажлыг яаралтай зохион байгуулах
  • Онцгой байдлын Ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу Улиастай сумаас орох, гарах хяналтын найман цэг дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны долдугаар сарын 25-ны өдрийн 21:00 цагаас тодорхойгүй хугацаагаар хязгаарлах шийдвэрийг тус тус гаргалаа.

Сэжигтэй тохиолдлоос өнөөдөр 15:00 цагт шинжилгээ авсан бөгөөд эхний хариу 48 цагийн дараа гарна хэмээн Завхан аймгийн албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.