Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Маршалын гүүрээс Улиастайн гүүр хүртэлх 7.1 км дугуйн замд асфальтбетон хучилт, хэвтээ тэмдэглэгээ хийж дуусжээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба

Улаанбаатар хотод энэ онд найман байршилд нийт 52.7 километр дугуйн замыг барихаар төлөвлөсөн.

Тухайлбал, Маршалын гүүрээс Улиастайн гүүр хүртэл 7.1 км үргэлжлэх дугуйн замыг барих ажил үргэлжилж буй бөгөөд асфальтбетон хучилт, хэвтээ тэмдэглэгээг хийж бүрэн дуусгасан талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Мөн 5.6 км замд хөвөө нягтруулалт, далан засвар хийгджээ. Уг дугуйн зам нь бүрэн гэрэлтүүлэгтэй хоёр талдаа автомашины зогсоолтой, дундаа амралтын зогсоолтой бөгөөд зургаадугаар сарын 10-н гэхэд ашиглалтад оруулна хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайхан хэлж байв.

Өнөөдөр талбайд 17 инженер техникийн ажилтан ажиллаж байгаа аж.