Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

​Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд төмөрбетон гүүр барих ажил 52 хувийн гүйцэтгэлтэй байна

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 25
iKon.MN
 

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн туслан гүйцэтгэгч компаниудын нэг “Туулын гүүр далай” ХХК өчигдөр 132.38 метр урт төмөрбетон гүүрийн дам нурууг угсарч дуусгажээ. 

Тус компанийн хариуцсан энэ гүүр нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км трассын 369 дүгээр цэг дээр байршдаг. Төслийн хүрээнд нийт 27 төмөрбетон гүүр барьж байгуулахаас өчигдрийн байдлаар 52 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа юм.

 

Төсөл хэрэгжүүлэгч "Монголын төмөр зам" ТӨХК, хяналтын зөвлөх "Тавантолгой төмөр зам" ХХК, доод бүтцийн гүйцэтгэгч "Зэвсэгт хүчний жанжин штаб", дээд бүтцийн гүйцэтгэгч "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийнхэн болон бусад аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна.

 

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам