Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ, ОХУ-ын албаныхан сансрын уудмыг зэвсэглэх явдлыг хэрхэн зохицуулах талаар хэлэлцэнэ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Ирэх Даваа гарагт АНУ, ОХУ-ын албаныхан сансрын уудмыг зэвсэглэх явдлыг хэрхэн зохицуулах асуудлаар Вена хотод уулзаж хэлэлцэхээр болжээ.

Хэдхэн хоногийн өмнө Вашингтоны эрх баригчид Орос улсыг тойрог зам дахь нэг хиймэл дагуулаасаа пуужин харваж туршсан хэмээн буруутгаж байв.

2017 онд ОХУ ижил төстэй туршилт хийж байсныг АНУ мэдэгдэлдээ дурдсан байна.

Харин Оросын тал уг мэдэгдлийг няцааж, сансрын уудамд хийж буй туршилтууд нь цэрэг дайны зориулалтгүй гэж тайлбарлаж байгаа.

Хоёр улсын дипломатчид, генералууд, эрдэмтэд Вена хотод уулзахдаа сансрын уудам нь ямар ч дүрэм үйлчилдэггүй орон зай биш, дэлхийд хэрэгждэг олон улсын хууль, тоггтоомжууд тэнд ч бас үйлчлэх ёстойг бататгах зорилготой гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian