Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хичээлээ онлайнаар заах их сургуулиудад шинээр элссэн гадаад оюутнуудыг АНУ хүлээж авахгүй

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ элссэн их сургууль нь хичээлээ 100 хувь онлайн горимд заах бол энэ намар гадаад орнуудаас ирэх шинэ оюутнуудыг хүлээж авахгүй болсноо АНУ-ын цагаачлал, хил гаалийн алба өчигдөр мэдэгджээ. Сургууль нь хэсэгчилсэн онлайн сургалттай, эсвэл 100 хувь анги танхимд хичээллэх тохиолдолд шинэ элсэгчдийг АНУ-ын хилээр нэвтрүүлэх юм байна.

Харин одоо АНУ-ын их сургуулиудад суралцаж буй гадаад оюутнууд бүрэн онлайнаар суралцсан ч тус улсад үлдэх боломжтой болжээ.

Хоёр долоо хоногийн өмнө Трампын засаг захиргаа ирэх намраас цэвэр онлайнаар хичээлээ заах болсон их сургуулиудын бүх гадаад оюутанд хилийн хориг тавих шийдвэр гаргаж байсан ч Харвард, Массачусетсийн Технологийн их сургуулиуд эсэргүүцэж, шүүхэд зарга үүсгэсэн тул шийдвэрээсээ буцаж байв.

Харин энэ удаа хилийн хоригийг зөвхөн шинээр элсэгчдэд үйлчлэхээр өөрчилсөн байна.

 

Эх сурвалж: Bloomberg