Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Худалдааны салбарын борлуулалт өмнөх оныхоос 1 их наядаар буурчээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эхний таван сард 8.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1 их наяд төгрөг буюу 10.7%-аар буурсан байна. 
Харин 2020 оны тавдугаар сард өмнөх сараас 210.4 (12.8%) тэрбум төгрөгөөр өсжээ. 

Худалдааны салбарын эхний таван сарын борлуулалтын орлогын 

  • 52.5 хувь нь бөөний худалдаа
  • 47.5 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна.

Жижиглэн худалдааны борлуулалтын орлого энэ хугацаанд 4.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 622.7 тэрбум буюу 13% бөөний худалдааны борлуулалтын орлого 4.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 413.7 тэрбум төгрөг буюу 8.3% тус тус буурав.

Худалдааны салбарын нийт борлуулалтын 84.3 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна.

Улаанбаатар хотын худалдааны салбарын борлуулалт 2020 оны эхний 5 сард 7.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 (12.8%) их наяд төгрөгөөр буурсан бол зөвхөн тавдугаар сард өмнөх сараас 170.1 (12.3%) тэрбум төгрөгөөр өссөнийн ҮСХ мэдээлсэн.