Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна /2020.07.24/

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Шинэ төрлийн коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ: /2020.07.24/

https://www.facebook.com/iKonNews/videos/574481919891848

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхий дахинаа 15,349,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 629,000 хүн эндсэн бол 8.4 сая хүн эдгэрчээ. 24 цагийн хугацаанд 247,000 хүн халдвар авч, 7,000 хүн нас барлаа.

Цар тахал бидний амьдралын хэв маягийг өөрчилж, хуучин хэв маягаараа амьдарч болохгүйг дэлхий дахинаа халдварын түвшин ямар байгаагаас харж болохоор байна.

Зарим судалгааны үр дүнгээс танилцуулъя:

  • Австралийн судлаачид даавуун амны хаалтын хоёр давхарлан хэрэглэвэл үр дүнтэй бөгөөд мэс заслын амны хаалт хамгийн найдвартайг судалгааны үр дүнд мэдээллээ.
  • БНХАУ-ын эмийн компани энэ оны төгсгөл гэхэд коронавируст халдварын эсрэг вакциныг үйлдвэрлэж эхлэх боломжтойг мэдээлсэн.

Манай улсын хувьд өчигдөр 36 хүн шинээр ажиглалтад орж, 633 хүн гэрийн тусгаарлалтад шилжлээ. Ингэснээр 2,668 хүн тусгаарлан ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт 41 хүн эмчлүүлж байгаагийн 4 нь эрчимт эмчилгээний тасагт эмчилүүлж байгаа" гэдгийг хэллээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.