Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Америк эр гучаад жилийн өмнө авсан амлалтаа биелүүлж, сугалаанаас хожсон мөнгөө найзтайгаа хуваажээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Саяхан АНУ-ын Уисконсин мужийн иргэн Том Кук сугалаанаас $22 саяыг хожсон юм.

Сонирхолтой нь тэр энэ их мөнгийг найзтайгаа тэнцүү хуваах шийдвэр гаргажээ. Дотны найзууд болох Том Кук, Жозеф Фини нар 1992 онд буюу бараг гучаад жилийн өмнө хэрвээ нэг нь Powerball сугалаанаас мөнгө хожвол тэнцүү хуваалцана гэсэн аман гэрээ байгуулж байсан гэнэ.

Өнгөрсөн сард Кук энэхүү сугалааны тасалбарыг Меномони хотын нэгэн дэлгүүрээс худалдаж авсан нь түүнийг саятан болгожээ.

Түүнийг тэтгэвэртээ гарсан Финитэй утсаар ярьж, саятан болсныг нь дуулгахад итгээгүй гэнэ.  

Кук ч бас сугалаанд хожсоныхоо дараа ажлаа орхиж, тэтгэвэртээ гарсан байна.

Хоёр найз одоо мөнгөө хэрхэн зарцуулах талаар төлөвлөж байгаа гэнэ. Эхний ээлжинд тэд гэр бүлийн хамт аялалд гарахаар болсон байна.

Кук, Фини нар сугалааны мөнгийг бэлнээр авах сонголт хийсэн юм. Ингэснээр тэд нийт $16.7 саяыг хуваах ба татвар хассаны дараа тус бүрт нь $5.7 сая оногдохоор болжээ. АНУ-д гардаг Powerball хонжворт сугалааны азтан болох магадлал 292 саяд нэг байдаг гэнэ.

 

Эх сурвалж: The Guardian