Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол 4 саяын босгыг давлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт АНУ-д бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол 4 саяын босгыг давжээ.

Үүнээс хоёр долоо хоног орчмын өмнө буюу долдугаар сарын 8-нд тус улс 3 сая дахь халдварын тохиолдлоо бүртгэж байв.

Үүнээс харвал цар тахал эхэлсэн цагаас хойш АНУ-д халдварын тархалт улам хурдтай нэмэгдэж байна.

Нэгдсэн улсад нэгдүгээр сарын 21-нд анхны халдварын тохиолдол бүртгэгдэж байсан бол үүнээс 99 хоногийн дараа нэг саяын босгыг давж байв.

Харин хоёр саяд хүрэхэд 43 хоногийг зарцуулж, үүнээс 28 хоногийн дараа 3 саяд хүрсэн байна.

Пүрэв гарагийн байдлаар тус улсад коронавирусийн халдвараар 144,000 орчим хүн нас баржээ. Хэрвээ байдал энэ хэвээр үргэлжилбэл 2020 оны арваннэгдүгээр сарын 1-нд 220,000 орчим хүн нас барах тооцоо гарсан байна.

Өнгөрсөн Лхагва гарагт АНУ-д хоёр дахь өдрөө дараалан 1,100-аас дээш тооны хүн нас баржээ. Өмнө нь зөвхөн тавдугаар сард нэг өдөрт 1,000-аас дээш тооны хүн нас барж байсан юм.

 

Эх сурвалж: Business Insider