Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Петровисийн шатахуун түгээх станцуудаар 100,000 хогны уут тараагдан, 200 тонн хог хүлээн авжээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 7 сарын 28
Сурталчилгаа

Монголчууд бид урин дулаан зуны улиралд хайртай гэр бүлийнхэн, найз нөхдөөрөө эх орныхоо үзэсгэлэн төгс газруудаар аялдаг.

Дэлхий дахиныг хамарсан COVID-19 халдварын энэ үед манай улсын дотоодын аялал жуулчлал өмнөх жилүүдээс нэмэгдээд буй. Үүнтэй холбогдуулан орон даяар 380 гаруй шатахуун түгээх станцтай Петровис Группээс "Миний машин хогтой, Миний байгаль хоггүй" уриатай аяныг эхлүүлжээ.

Уг аяны хүрээнд нийслэл хотоос гарах, орох зам дагуу байрлалтай болон орон нутгийн шатахуун түгээх станцууд үйлчлүүлэгчдэдээ үнэгүй хогийн уут өгч байгаа юм. Тиймээс аялал зугаалгаар явах үедээ хогоо байгальд хаялгүй машиндаа авч яваад  бүх сум, суурин газарт байрлах шатахуун түгээх станцуудад хогоо үлдээж болно.

Хогны уут өгч байгаа ШТС-уудын байршлыг ЭНД дарж харна уу.

Наадмаар эхлүүлсэн тус аяны хүрээнд өнөөдрийн байдлаар Петровисийн 44 шатахуун түгээх станцаар 100,000 хогны уут тараагдан, 200 тонн хог хүлээн авсан байна.

Бизнесийн байгууллагууд хэрэглэгчийнхээ асуудлыг шийдвэрлэгч байхад төвлөрсөн маркетингийн чиг хандлага зонхилж байгаа энэ үед Петровис Группээс санаачлан хэрэгжүүлж буй "Миний машин хогтой, Миний байгаль хоггүй" аян тодорхой үр дүнд хүрч байгааг олон нийтийн сүлжээн дэх иргэдийн #МинийМашинХогтой хаштаг бүхий постуудаас харж болно.

 

Аяллын үеэр ус, ундааны сав, хүнсний бүтээгдэхүүний хайрцаг гэх мэт хог их гардаг тул хогны уут хурдан дүүрчихдэг. Тэгвэл аяллын зайлшгүй хэрэгцээ болох шатахуунаа авахдаа, үнэгүй хогийн ууттай болоод зогсохгүй машиндаа байгаа хогоо шатахуун түгээгүүрт үлдээх боломж олгосон нь хэрэглэгчийнхээ хэрэгцээг мэдэрсэн, байгальд ээлтэй үйлдэл болж байна.

"Миний машин хогтой, Миний байгаль хоггүй" аян цаашид ч үргэлжлэх юм.

Үзэсгэлэн төгс байгальдаа тэнд орших ховор ан амьтан, ургамал, түүхийн дурсгал гээд сэтгэлийг тань баясгасан газраа хогоо битгий үлдээгээрэй.

Петровисийн шатахуун түгээх станцаас хогны УУТАА АВ, эргээд ХОГОО ҮЛДЭЭ!

Петровис Группийн сошиал сувгуудыг дагах

  

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.