Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Амрагчдын хаясан хур хогийг долоон удаагийн рейсээр зөөж дуусгажээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: НМХГ

Налайх дүүргийн Тэрэлж, Гордокийн салдаг уулзвар Зүүн чиглэлийн постын дэргэд иргэд хогоо хаяснаас их хэмжээний хур хог үүсгэжээ.

Үүссэн хур хогийг яаралтай арилгах үүргийг Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-т өгсөн тул 2020 оны долдугаар сарын 15-нд тус газраас Зүүн пост, Өнөр амралтын газрын дэргэдэх зам дагуух хог, Тэрэлжийн гүүрэн дээх төвлөрсөн хур хогийг долоон рейсээр зөөн ачиж дуусгасан байна.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар