Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх вакциныг зорилтот бүлгийн хүн амд хийж эхэлсэн"

А.Намуун, iKon.mn
2020 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг НЗДТГ-ын хэвлэлийн албанаас авав.

Тарваган тахлын нөхцөл хүндэрч байгаа энэ үед иргэд сэрэмжтэй байх хэрэгтэйг НБОГ-ын Амьтны эмч Г.Цэрэнноров өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр анхааруулав.

"Тарваганы түүхий эдийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхийг таслан зогсоох хэрэгтэй"

Тэрбээр “Нийслэлийн байгаль орчны газраас зэрлэг амьтан осолдож, бэртсэн дуудлагыг хүлээн авч, эмчлэн байгальд нь буцаан тавьдаг.

Сүүлийн үед манайд амьтантай холбоотой 15 удаагийн дуудлага ирсэн байна.

Нийслэлийн Байгаль орчны газраас тарваган тахал өвчин гарсантай холбоотойгоор хууль бус ан агнуурт хяналт тавихын зэрэгцээ иргэдэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж зөвлөгөө өгөн ажиллаж буй.

Ойрын өдрүүдэд нийслэлийн ногоон бүсэд л гэхэд үхсэн тарваганы хоёр удаагийн дуудлага ирсэн. Азаар шинжилгээгээр тухайн тарвагануудаас ноцтой зүйл илрээгүй.

Гэхдээ иргэд амьдралынх нь эрчим нь муудсан эсвэл үхсэн тарвага руу ойртолгүй, шууд мэргэжлийн байгууллагад хандах хэрэгтэй.

Мөн тарваганы түүхий эдийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхийг таслан зогсоохыг анхааруулж байна” гэв.

ийслэлийн хэмжээнд 1,043 хүн гэрийн ажиглалтад байна"

Энэ тухай НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр хэлэхдээ “Бид тарваган тахлын сэжигтэй болон өвчлөл илэрсэн тохиолдлыг нийслэл рүү оруулж ирүүлэхгүй байх үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан тарваган тахлаас урьдчилан сэргийлэх вакциныг зорилтот бүлгийн хүн амд хийж эхэлсэн.

Мөн урьдчилан сэргийлэх зорилгоор эмч, мэргэжилтнүүдээ энэ чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг эхлүүлсэн" гэсэн юм.

Түүнчлэн "COVID-19 халдвар тархах эрсдлээс урьдчилан сэргийлэх хүрээнд өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 1,043 хүн гэрийн ажиглалтад байна. Тэдэнд 124 өрхийн эрүүл мэндийн төв хяналт тавин ажиллаж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 14 хүн гэрийн ажиглалтад орж, 167 хүн гэрийн ажиглалтаас гарсан.

Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар гэрийн ажиглалтад байгаа хүмүүсийн биеийн байдлын талаарх мэдээллийг өдөрт хоёр удаа хүлээн авч, зөвлөгөө өгч байна" гэлээ.