Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Завьт эргүүлийнхэн 260 иргэний амь насыг авран хамгааллаа

ikon.mn
2020 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа Аврах 105 дугаар ангийн алба хаагчид цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 10 дахь жилдээ Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгуулж байна.

Эргүүл зургаадугаар сарын 10-наас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор нийт 1,149 алба хаагч, 230 автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэхдээ 260 хүний амь насыг авран хамгааллаа.

Туул голын эрэг дагуу аялж, зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах зорилготой “Завьт эргүүл” арга хэмжээ 2020 оны есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар