Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Илон Маск: Өөрийгөө ухаантай гэж боддог тэнэгүүд хиймэл оюуны аюулыг ойлгохгүй байна

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Tesla, SpaceX компаниудын гүйцэтгэх захирал Илон Маск өчигдөр хиймэл оюуны технологийн хүн төрөлхтөнд учруулж болзошгүй аюулыг дахин сануулжээ.

“Би сүүлийн арав орчим жил хиймэл оюуны аюулын харангыг дэлдэж байна. Хиймэл оюуны технологийн өсөлт хөгжилтөд бид санаа зовох ёстой. Комьпютер өөрөөс нь илүү ухаантай болж чадна гэдэгт итгэдэггүй хүмүүс л энэ аюулыг огт ойлгодоггүй. Тэдний логик алдаатай байна. Тэд үнэндээ төсөөлж байгаагаасаа илүү тэнэг хүмүүс юм” гэж Маск ярьсан байна.

Тэрбээр 2018 онд хэлэхдээ хиймэл оюуны технологийг цөмийн зэвсгээс ч илүү хүн төрөлхтөнд аюултай зүйл гээд хяналт, зохицуулалтыг чангатгахыг уриалж байжээ.

Тухайн үед Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг түүний үзэл бодолтой санаа нийлэхгүй байгаагаа илэрхийлсний улмаас технологийн салбарын хоёр том бизнесмэний хооронд хэрүүл маргаан үүсч байв.

Марк хиймэл оюуны технологи нь хүний эрүүл мэндийг сайжруулж, автын осол эндэгдлийг бууруулах зэрэг олон сайн талтайг дурдаад энэ технологийн сөрөг талыг дэвэргэж ярих нь хариуцлагагүй зүйл гэж Максыг шүүмжилжээ.

Харин Илон Маск хариуд нь Зукербэргийг хиймэл оюуны талаар “мэдлэг муутай хүн” хэмээн тохуурхаж байв.

 

Эх сурвалж: Tech Insider