Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

"БНХАУ-аас ирсэн инженер, техникийн ажилчид 21 хоногийн тусгаарлалтаас гарч шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажил эрчимжинэ"

Т.Саран, iKon.mn
2020 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо болон холбогдох газрын дарга нар Даваа гарагт цэвэрлэх байгууламжуудын үйл ажиллагаатай танилцжээ.

БНХАУ-аас импортоор нийт 6 мянга гаруй арматурыг оруулж, барилга угсралтын талбай дээр буулгажээ

 

Энэ үеэр Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил ямар түвшинд байгааг төслийн багийнхнаас асууж, тодрууллаа.

Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажилд зайлшгүй шаардлагатай материалуудаас эхний ээлжинд БНХАУ-аас импортоор нийт 6 мянга гаруй арматурыг оруулж, барилга угсралтын талбай дээр буулгажээ.

Мөн барилгын талбайд барилга байгууламжийн суурийн бэлтгэл болох 13 мянган метр куб хөрс хуулалтын ажлууд тус тус хийгдсэн байна.

Ковид 19 халдварын нөхцөл байдлаас үүдэн ажил удааширсан гэж төслийн зохицуулагч Т.Болорчулуун энэ үеэр хэлсэн юм.

Тэрбээр БНХАУ-аас ирсэн инженер, техникийн ажилчид тусгаарлалтад орсон бөгөөд 21 хоногийн дараа тусгаарлалтаас гарч ажил эрчимжинэ гэв.