Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

УОК-т ₮3.5 тэрбумын хандив ирснээс ₮957 саяын үлдэгдэлтэй байна

Б.Дэлгэр, iKon.mn
2020 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

COVID-19 халдвар гарч, Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш иргэд болон албан байгууллагууд Улсын Онцгой комисст бэлэн болон бэлэн бусаар хандив өгөх болсон. 

Тэгвэл ийнхүү өгсөн хандивыг хэрхэн зарцуулж байгааг Онцгой байдлын ерөнхий газар нээлттэй мэдээлж эхэллээ. 

Хоёрдугаар сараас хойш УОК-т нийт 7.1 тэрбум төгрөгийн хандив цугласнаас 3.5 тэрбум орчим нь бэлэн мөнгө байжээ. Одоогоор энэхүү хандивын мөнгөнөөс 957 сая төгрөгийн үлдэгдэл байгааг ОБЕГ мэдээлэв.

Хүснэгт. УОК-т өгсөн хандивын мөнгөний зарцуулалт 

Ангилал

Хандив /төг/

Тайлбар

Эрх зүйн баримт бичиг

1

ТӨВЛӨРСӨН

3,498,298,450.63

281 аж ахуйн нэгж байгууллага, 256 иргэн

 

 

 

85,000,000.00

"Бөртэ" ХХК, ШШГЕГ, ХХЕГ-ын оёдлын үйлдвэрүүдээр 85.000 ширхэг амны хаалтны захиалгаар оёулсан.

МУ-ын Шадар сайдын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 18 дугаар тушаал

 

 

240,000,000.00

Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Зүрх судасны тасагт 2 ширхэг аппарат худалдан авахаар ЭМЯ-д шилжүүлсэн.

МУ-ын Шадар сайдын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 19 дүгээр тушаал /УОК-ын шийдвэр, ЭМЯ-ны хүсэлтээр/

 

 

689,492,000.00

Төрийн байгууллага болон УОК-шуурхай штабт үүрэг гүйцэтгэж буй албан хаагчдад шаардлагатай эмнэлэгийн хэрэгсэл болон техник хэрэгсэл худалдан авахад зориулсан.

МУ-ын Шадар сайдын 2020 оны 03 дугаар сарын 19-ны вдрийн 25 дугаар тушаал /УОК-ын шийдвэрээр/

 

Зарцуулалт

503,693,005.00

  1. Улсын онцгой комиссын Шуурхай штабт болон тусгаарлах байранд ажиллаж байгаа албан хаагчдыг хувийн хамгаалах хэрэгслээр хангах, дархлааг дэмжигч чацарганы тос худалдан авах,
  2. БНХАУ-ын Засгийн газар болон тус улсын иргэн Жак Ма-гаас ирүүлсэн хүмуүнлэгийн тусламжийг хүлээн аеах, тээвэрлэх,
  3. "Монхимо” ХХК-ийн rap ариутгагч, денатуратын үйлдвэрлэлд шаардагдах нэмэлт бодис, савлагаа, шошгоны зардал,
  4. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт уушиг орлуулах ЕСМО аппарат худалдан авахаар төлөвлөсөн.

МУ-ын Шадар сайдын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 27 дугаар тушаал /УОК-ын шийдвэр, ЭМЯ-ны хүсэлтээр/

2

20,400,000.00

“Хурд” хамтлагын “Буцааж нэхэхгүй хайр" шууд тоглолтыг зохион байгуулахад гарсан зардал.

МУ-ын Шадар сайдын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 28 дугаар тушаал /Хурд хамтлагийн хүсэлтээр/

 

 

637,400,000.00

Корноавирусийн голомт болон эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлэгийн ажилчид, төрийн зарим албан хаагчдад олгох урамшуулал болон БНХАУ-ын Засгийн газраас өгч буй 2 дахь удаагийн хандивыг хүлээн авах,

МУ-ын Шадар сайдын 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 30 дугаар тушаал /УОК-ын шийдвэрээр/

 

 

114,825,000.00

Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг тээвэрлэсэн жолооч, тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж буй ажилтны байрны төлбөрт зарцуүлсан.

МУ-ын Шадар сайдын 2020 оны 37 дугаар тушаал

 

 

30,000,000.00

Сэлэнгэ аймгийн ЗДТГ-т коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулсан.

МУ-ын Шадар сайдын 2020 оны 54 дүгээр тушаал

 

 

120,000,000.00

Улсын хоёрдугаар төв эмнэлэгийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах хүрээнд 2 ширхэг бөөр орлуулах эмчилгээний /Гемодиализийн NCU-18 HD/ аппарат худалдан авахаар шилжүүлсэн.

МУ-ын Шадар сайдын 2020 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 49 дүгээр тушаал /УОК-ын шийдвэр. ЭМЯ-ны хүсэлтээр/

 

 

100,000,000.00

Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яам

МУ-ын Шадар сайдын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 52 дугаар тушаал /ХНХЯ-ны хүсэлтээр/

 

Бүгд зарцуулалт /төг/

2,540,810,005.00

 

 

ҮЛДЭГДЭЛ ДҮН /төг/

957,488,445.63

 

 

Энэхүү мэдээллийг цаашид тухай бүрд нь шинэчлэн хүргэх юм байна.