Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын 42 километрийн дээд бүтцийг угсарчээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: ЗТХЯ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 километр төмөр замын ажлыг энэ онд эрчимжүүлсэн.

Одоогоор,

  • Газар шорооны ажил 87.15 хувь,
  • Ус өнгөрүүлэх хоолой, мал амьтны гарцын ажил 97.44 хувь,
  • Гүүрийн ажил 37.62 хувьтай байгаа бөгөөд замын дээд бүтцийн 42 километрийг угсарчээ.

Гэрэл зургийн эх сурвалж: ЗТХЯ

Тавантолгой уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл авто замаар нүүрс тээвэрлэхэд өртөг нь тонн тутамд 30-32 ам.доллар байдаг. Харин энэхүү төмөр зам ашиглалтад орсноор дээрх өртөг хоёр дахин буурах боломжтой аж.

Мөн төслийн хүрээнд нийт хоёр өртөө, зургаан зөрлөг баригдах бөгөөд Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын нутгаар дайран өнгөрч, жилд 30 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрс тээвэрлэн, экспортлох боломжтой гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.