Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад 92 орны 3,900 иргэн ажиллаж байна

Т.Саран, iKon.mn
2020 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цар тахалтай холбоотойгоор Монгол Улсад ажиллах гадаад ажилчдын тоо 60% буурсан байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онтой харьцуулахад энэ оны эхний хагас жилд гадаад ажилчдын тоо 5,800-аар буурчээ. 

Хоёрдугаар улирлын байдлаар манай улсад 92 улсын 3,900 иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна.

Харин 2020 оны эхний улиралтай харьцуулахад гадаад ажилчдын тоо 435 буюу 10%-аар буурчээ. Үүнийг салбараар нь задалж харвал : 

  • Бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт 137 (18.4%) хүнээр
  • Барилгын салбарт 19 (14.6%) хүнээр
  • Боловсролын салбарт 133 (13.6%) хүнээр
  • Уул уурхай, олборлолтын салбарт 5 (0.3%) хүнээр буурсан байна.

Хоёрдугаар улирлын байдлаар ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 

  • 40.2% нь уул уурхай, олборлолт
  • 21.8% нь боловсрол
  • 15.6% нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ
  • 6.4% нь боловсруулах үйлдвэрлэл
  • 3.3% нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа
  • 3.2% нь тээвэр ба агуулахын үйл ажиллагаа
  • 2.9% нь барилга
  • 6.6% нь бусад салбарт тус тус ажиллаж байгааг ҮСХ-ны судалгаанд дурджээ. 

Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн 

  1. 34.5% нь БНХАУ
  2. 8% нь нь ОХУ
  3. 7.3% нь Австрали 
  4. 6% нь БНСУ
  5. 5.1% нь АНУ
  6. 4.9% нь Вьетнам
  7. 3.9% нь Өмнөд Африк
  8. 3.8% нь Филиппин
  9. 2.8% нь Их Британи
  10. 2.8% нь Канад
  11. 20.9% нь бусад улсын харьяат байна.