Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Оюунцэцэг: Хөвсгөл нуурын усны шинжилгээний хариу бохирдолгүй гарлаа

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөвсгөл нуурын уснаас өнгөрсөн Баасан гарагт дээж аван, шинжилгээ хийсэн билээ. 

Шинжилгээний хариу ямар гарсан талаар Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргааны дарга Ц.Оюунцэцэгээс тодруулахад "Нуурын уснаас дээж аван шинжлэхэд бохирдол илрээгүй, зүгээр гарсан" гэлээ. 

Эргэн сануулахад, Хөвсгөл нуурт нэр бүхий амралтын газар бохироо цутгаж байна гэх тайлбартай зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан.

Уг мэдээллийн дагуу Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргаа, Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаа, Экологийн асуудал хариуцсан байцаагч, Хөвсгөл аймгийн онцгой байдлын газар, Хөвсгөл УЦУОШТ-ийн байгууллагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь ажиллан уулын үер бууж, нуур руу орж байгааг тогтоосон юм.

Тухайн үед булингар бохирдлыг тодорхойлоход бохирдол илрээгүйг холбогдох газрууд мэдээлж байв.