Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улс давхардсан тоогоор 30,998 сорьцод коронавирус илрүүлэх лабораторийн шинжилгээ хийжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэл хийлээ.

Долдугаар сарын 12-20-ны өдрүүдэд манай улс 803 иргэнээ гадаадаас авчирчээ.

"Гэрийн тусгаарлалтаас ХӨСҮТ-д очиж амаржсан эх 3,700 грамм охинтой болсон"

Я.Буянжаргал “Өнгөрсөн хугацаанд бид нийт 14,018 иргэнээ тусгаарлан ажиглажээ. Яг өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 3,042 иргэн байна. Үүнээс,

  • Тав хүртэлх насны хүүхэд 211,
  • Жирэмсэн эмэгтэй 119,
  • Хавдартай 14,
  • Хөгжлийн бэрхшээлтэй 17 иргэн байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд 1,239 иргэн гэрийн тусгаарлалтад байгаа бол Цэргийн төв эмнэлэгт 61 иргэн эмнэлгийн тусламж авч байна.

Түүнчлэн долдугаар сарын 19-ний өдөр гэрийн тусгаарлалтад байсан нэг иргэн ХӨСҮТ шилжин амаржиж, 3,700 грамм охинтой болсон" гэв.

"ХӨСҮТ-ийн Био аюулгүй ажиллагааны лабораторийг ашиглалтад хүлээж авах ажлыг эрчимжүүлж байна"

Үргэлжлүүлэн “Бид өнөөдрийг хүртэл давхардсан тоогоор 30,998 сорьцод лабораторийн шинжилгээ хийсэн тоо баримт бий.

Мөн өчигдөр орон нутгийн чиглэлийн галт тэргээр зорчсон 6,054 иргэнд хяналт, тандалт хийсэн.

Бид эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангах чиглэлд хийгдэж буй ажлаа улам эрчимжүүлж байна. Эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн уусмал, оношлуур зэргийн тооцооллоо дахин нягтлан Ирэх долоо хоногт Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэхээр бэлдэж байна.

Түүнээс гадна ХӨСҮТ-ийн Био аюулгүй ажиллагааны лабораторийн барилгыг ашиглалтад хүлээж авах ажлыг эрчимжүүлэхээр Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан баг ажиллаж байна" гэдгийг онцлов.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.