Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Эдгэрээд сувиллын ажиглалтад шилжсэн 213 хүний 23-ынх нь давтан шинжилгээнд коронавирус илэрсэн"

А.Намуун, iKon.mn
2020 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын төгсгөлд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа коронавируст халдвараар өвчилж, эдгэрээд гарсан хүмүүсээс дахин вирус илэрсэн  тохиолдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Коронавируст халдвар авч, эмчилгээ хийлгээд эдгэрсэн буюу хэд хэдэн шинжилгээгээр халдвар илрээгүй хүмүүст хэд долоо хоногийн дараа дахин халдвар илэрсэн тохиолдлууд дэлхийн улс орнуудад гарсан.

Манай улсад ч мөн тийм тохиолдол гарч байна. Бид халдвартай тохиолдлуудыг эмнэл зүйн удирдамжийн дагуу эмчилсэн. Эмчилгээ үр дүнтэй болж өнөөдрийн байдлаар нийт 213 хүнийг эмчилж гаргаад байгаа. Эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн дараалсан гурван удаагийн шинжилгээний хариу сөрөг, зарим тохиолдолд таван удаагийн шинжилгээний хариу сөрөг гарсан хүмүүсийг эмнэлгээс гарган, сувилалын ажиглалтад авч байна.

Сувиллын ажиглалтад 14 хоног байлгах хугацаандаа хоёр удаа шинжилгээ хийж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар эдгэрээд байгаа 213 хүний 22, 23 хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. Тиймээс бид вирус илрэхгүй болтол ажиглалт, тандалтад байлгаж байгаа. Ард иргэд халдвартай хүн эмнэлгээс гарч ирээд халдвар тараах вий гэж айх зүйл байхгүй" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/3418226931736122

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.