Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Глобал сангаас оношлуур, хувийн хамгаалах хэрэгсэл, N95 амны хаалт авахад зориулан 524,000 ам.долларын төсөв баталж өгсөн"

А.Намуун, iKon.mn
2020 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улс 500,000 ам.доллароор лабораторийн оношлуур худалдан авах гэж байгаа гэх мэдээлэл гарсан. Уг асуудлаар ЭМЯ-ны мэргэжилтэн н.Баярзаяа тайлбар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Манай улсад олон улсын маш олон байгууллага эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд ЭМЯ-наас олон улсын байгууллагуудад хандаж COVID-19 халдвараас сэргийлэх арга хэмжээнд тодорхой дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлт гарсан. Үүний дагуу Глобал сангаас 2020-2022 онд Монгол Улсад хэрэгжүүлэх үйл ажиллагааны санхүүжилтээсээ 524,000 ам.долларын төсвийг лабораторийн урвалж оношлуур, хувийн хамгаалах хэрэгсэл, N95 амны хаалтыг худалдан авахад зориулан баталж өгсөн.

Энэ төсвөөр авах оношлуур, амны хаалт, хувийн хамгаалах хэрэгслийн техникийн нөхцөл, үзүүлэлтийг Глобал сангийн үндэсний зохицуулах зөвлөлд хүргүүлээд байна. Манай лабораторийн тоног төхөөрөмжид ямар оношлуур тохирох вэ гэдгийг тодруулан саналаа хүргүүлсэн гэсэн үг" гэлээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/3418226931736122

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.