Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Явган хэлбэрээр зам тээврийн осолд өртөж амиа алджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 21
iKon.MN
 

Сүүлийн үед явган хэлбэрээр зам тээврийн осолд өртөх тохиолдол гарсаар байгаа юм.

Тухайлбал, долдугаар сарын 20-ны өдөр 19:30 цаг орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонсголонгийн замд 33 настай явган зорчигч зам тээврийн ослын улмаас амь нас нь хохирсон ноцтой хэрэг Тээврийн цагдаагийн албанд бүртгэгджээ.

Иймд хөдөлгөөнд оролцогч жолооч нар тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явах, явган зорчигчид зорчих хэсгээр зам хөндлөн гарахдаа гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарахыг ТЦА-аас анхааруулав.