Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улсаас 260 орчим монгол иргэнээ авчрах тусгай үүргийн онгоц хөөрлөө

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Япон улсад буй монгол иргэдээ авчрахаар Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:45 цагт хөөрлөө.

Уг онгоцоор 260 орчим иргэн эх орондоо ирэх бөгөөд 21:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Японд одоогийн байдлаар коронавирусийн халдварын тохиолдлын тоо 26,556 байгаагаас 20,416 нь эдгэрчээ.