Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Б.Хурц нарт холбогдох шүүх хурал үргэлжилнэ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Новотел зочид буудалд

09:00 цагт "COVID-19"-ийн эсрэг Монгол Улсын авч, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дүгнэсэн зөвлөлдөх уулзалт болно.

Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 

09:00 цагт Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал үргэлжилнэ.

АТГ-ын үүдэнд

11:00 цагт “Чингис хаан” банк дампуурч буйтай холбогдуулан “Чингис хаан” банкны хувьцаа эзэмшигч болон банкны удирдлагуудыг АТГ-т өгч шалгуулах тухай тус банкнаас болж хохирсон хохирогчид мэдээлэл хийнэ.

Эрүүл мэндийн яаманд

11:00 цагт "COVID-19"-ийн халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд

15:00 цагт ХЗДХ-ын Сайд Х.Нямбаатар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцана.