Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн иргэдийг "Эрхэс”, “Сэнтий”, Тоёоко Инн” зочид буудалд тусгаарлана

А.Намуун, iKon.mn
2020 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

https://www.facebook.com/mergejliinhyanalt/videos/409691256639101/

Тус онгоцоор нийт 265 иргэн ирж байгаа бөгөөд үүнээс 9 нь нялх хүүхэд байна.

  • Бага насны хүүхэдтэй-38
  • жирэмсэн болон асран хамгаалагч-32
  • өндөр настан-20, хөгжлийн бэрхшээлтэй-6
  • эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагч- 30
  • хууль бусаар оршин суусан хэргээр саатуулагдсан -15
  • бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-124 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Эрхэс”, “Сэнтий”, Тоёоко Инн” зочид буудлуудад 21 хоног тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.