Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг нэвтрүүлэх гэж байсныг Тагнуул, Гаалийн байгууллага хамтран таслан зогсоосон байна.

Тодруулбал, долдугаар сарын 10-ны өдөр Гаалийн ерөнхий газрын харьяа Гашуунсухайт дахь гаалийн газрын автозамын шалган нэвтрүүлэх цогцолбороор нэвтэрсэн Монгол Улсын иргэн О нь нойтон сальфетканы уутанд нуусан 6 гр мансуууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг иргэн Б-д дамжуулан улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Уг үйлдлийг ийнхүү холбогдох байгууллагууд илрүүлж, таслан зогсоожээ. 

 

Эх сурвалж: ГЕГ