Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Янжмаа: Хонг Конгт нийтийн албанд ажиллаж буй 180 мянган хүнийг гэрээсээ ажиллах горимд шилжүүлжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Дэлхийн улс, орнуудын COVID-19 халдварын нөхцөл байдлыг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцуулав.

АНУ

Долдугаар сарын 19-ний өдөр АНУ-д 67,500 гаруй тохиолдол, 877 нас баралт нэмж бүртгэгдлээ. Ингэснээр тус улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 3.7 саяд хүрч, 139,600 гаруй хүн эндээд байна.

Тус улсын өмнөд болон баруун хэсгийн мужуудад өдөрт шинээр бүртгэгдэж буй халдварын тоо буурахгүй байна. Одоогоор Техас, Аризона зэрэг нийт 14 муж улсад эмнэлэг хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн тоо буурахгүйн улмаас эмнэлгийн хүчил чадал нь хүрэлцэхгүй байгаа талаар мэдээллээ.

Бразил

Бразил улсын хувьд шинэ халдвар харьцангуй буурч эхэлж буй. Өчигдөр 23,500 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 716 хүн нас баржээ. Бразилд бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол өссөн дүнгээр 2,098,000 болсон бөгөөд тэдгээрээс 1,371,000 гаруй нь бүрэн эдгэрсэн байна.

Одоогоор тус улсын хэмжээнд нийт 647,000 хүн идэвхтэй халдвартай байна гэж Эрүүл мэндийн яамнаас нь мэдээллээ.

БНЭУ

Зүүн Өмнөд Азийн бүсийн Энэтхэг улсад өчигдөр 38,900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 1,077,000 гаруй боллоо.

Япон

Номхон далайн баруун бүсийн Япон улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 509 хүн шинээр халдвар авсан нь батлагдсан байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын 294 нь Канто бүсэд буюу Токио, Чиба, Тоётома зэрэг хотод бүртгэгдсэн байна.

Австрали

Австралийн холбооны улс өчигдөр 63,000 гаруй сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийж, 200 гаруй тохиолдлыг илрүүлэн бүртгэжээ.

БНСУ

Солонгос улсад өчигдөр 26 шинэ тохиолдол бүртгэгдэж, нэг хүн энджээ.

БНХАУ

БНХАУ-ын эх газар өчигдөр шинээр халдвар авсан хүн байхгүй. Харин тус улсын Шинжаан Уйгурын Өөртөө Засах бүс нутагт шинэ тохиолдлууд олноор нэмэгдсэн байна.

Хонг Конг

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс болох Хонг Конгт 108 тохиолдол бүртгэгджээ. Шинэ тохиолдол тус бүсэд огцом өсөж байгаа учир Хонг Конгийн засаг захиргаанаас нийтийн албанд ажиллаж буй 180 мянган хүнийг Даваа гарагаас эхлэн гэрээсээ ажиллах горимд шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Хонг Конгийн хэмжээнд зөвхөн яаралтай тусламж болон нэн шаардлагатай ажил үйлчилгээнээс бусад төрийн үйлчилгээг үзүүлэхгүй болж байгаа юм байна.

Ням гарагийн байдлаар тус бүсэд бүртгэгдсэн халдвар 1,885 болсон бол 12 хүн эндээд байгаа юм.

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/2676814355893580

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.