Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Оюунчимэг: Нийслэл рүү орох товчоодод 24 цагаар хяналт хийж, 109 нойтон тарвага илрүүлсэн

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цагдаагийн байгууллагаас холбогдох дүрэм журамд нийцүүлэн нийслэлийн нутаг дэвсгэрт тарвага тахал зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж байна. 

Тодруулбал, нийслэл рүү орох Эмээлт, Өлзийт, Морингийн даваа, Өвөр гүнт, Хонхор дахь шалган нэвтрүүлэх товчоодод мэргэжлийн бусад байгууллагатай хамтран 24 цагаар хяналт шалгалт хийж байгаа юм. Шалгалтын явцад

  • Дамжин өнгөрч буй бүх тээврийн хэрэгслийг зогсоож, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтныг тээврийн хэрэгсэл болон зорчигчийн ачаа тээшинд  үзлэг, шалгалт хийх боломжийг бүрдүүлэн хамтран ажиллах,
  • Тарвага түүний гаралтай түүхий эд илэрсэн тохиолдолд хураан авч, ЗӨСҮТ-д шинжлүүлэхээр хүлээлгэн өгч байгаагаас гадна тээврийн хэрэгсэлд ариутгал хийх, зорчигчдын очих хаягийг тодруулан бүртгэж, явуулах гэх мэт арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж, хэв журмыг сахиулан ажиллаж байгаа юм.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хяналтын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Оюунчимэг Автотээврийн шалган бүртгэх товчоо болон хяналтын цэгүүдээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслүүд болон зорчигчийн ачаа тээвэрт хийсэн шалгалтын дүнд илрүүлсэн нойтон тарваганы зөрчлийн тоон мэдээг өнөөдөр танилцууллаа. 

  • 2019 оны сүүлийн хагас жилд 25 удаагийн үйлдлээр 364 ширхэг нойтон тарвага,
  • 2020 оны эхний хагас жилд 20 удаагийн үйлдлээр 109 нойтон тарвагыг шалгалтын явцад илрүүлэн ЗӨСҮТ-д хүлээлгэн өгсөн байна.

Илэрсэн зөрчлийг цаг хугацаа болон илрүүлсэн шалган бүртгэх товчоогоор нь авч үзвэл:

Энэ оны нэгдүгээр улиралд

  • Эмээлт дэх хяналтын цэгээр  15 удаагийн үйлдлээр 97 ширхэг
  • Морингийн даваанд нэг үйлдлээр хоёр нойтон тарвага
  • Өлзийт дэх хяналтын цэгээр нэг үйлдлээр хоёр нойтон тарвага тус тус тээвэрлэн явсныг илрүүлсэн. 

Хоёрдугаар улиралд Эмээлт дэх хяналтын цэгээр  2 удаагийн үйлдлээр 3 нойтон тарвага илрүүлсэн бол энэ сард нэг удаагийн үйлдлээр таван нойтон тарвага тээвэрлэн явсныг илрүүлсэн байна.