Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Бага насны хүүхдүүдэд тавих эцэг, эхчүүдийн хараа хяналт маш чухал байгааг иргэддээ сануулъя"

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Онцгой байдлын газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон ЦЕГ-ын Экологийн цагдаагийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Шууд үзэх:

https://www.facebook.com/Officialnews.UB/videos/617367999159778/

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Энэ сарын 16-ны өдрөөс наймдугаар сарын 10-ны өдөр хүртэл Багахангай дүүргийн шалган нэвтрүүлэх товчоо, Налайх дүүргийн 4 дүгээр зөрлөг, Тэрэлжийн уулзвар, Баянзүрх дүүргийн Хонхор, Хан-Уул дүүргийн Кувейтийн уулзвар, Сонгинохайрхан дүүргийн Эмээлт шалган нэвтрүүлэх товчоодод НОБГ, Тээврийн цагдаагийн газар хамтран нэмэлт пост гарган, хяналт шалгалт хийн ажиллаж байна.

Улаанбаатар хотын үндсэн постуудад Цагдаа, Мэргэжлийн хяналт, Мал эмнэлгийн газраас ажиллаж байгаа. Авто тээврийн шалган нэвтрүүлэх байнгын болон түр постуудад илэрсэн хууль бус ан амьтны махыг илрүүлэх, устгах, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Амралт зугаалгын улирал эхэлсэн энэ өдрүүдэд ард иргэд тарваганы мах идэхгүй, эмчилгээний зориулалтаар хэрэглэхгүй, үхсэн сэг зэмд нь хүрэхгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.

“Ковид-19” цар тахал болон үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах хүрээнд ОБЕГ-ын Шуурхай удирдлагын зарлан мэдээлэх төвөөс нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах 56 дуут цамхгаар сэрэмжлүүлэх мэдээг өдөрт дөрвөн удаа хүргэж ажиллалаа. Туул, Хэрлэн голын дагуу завьт, хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байгаа. Одоогийн байдлаар он гарсаар усанд осолдсон 20 тохиолдол бүртгэгдсэн.

Хэрлэн голд 11 настай хүүхэд эцэг, эхийн хараа хяналтад байж байгаад усанд осолдсон. Эрэн хайх, аврах ажиллагааг бид долоо дахь өдрөө үргэлжлүүлж байна. Бага насны хүүхдүүдэд тавих эцэг, эхчүүдийн хараа хяналт маш чухал байгааг иргэддээ сануулъя.

Ахуйн гал түймрийн дуудлага буурсан. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт 50 орчим объектын дуудлага авч ажиллалаа. Галын дуудлагын ихэнх шалтгаан нь ил гал болон цахилгаанаас үүдэлтэй байгаа учраас иргэд анхааралтай байх хэрэгтэй байна" гэлээ.