Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын Буриадад АН-2 нисэх онгоц сураггүй алга болжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн шөнө ОХУ-ын Буриадын нутагт нисэж явсан зургаан хүнтэй АН-2 нисэх онгоц газраас холбоо тасарч, сураггүй болсныг орон нутгийн онцгой байдлын алба мэдээлжээ.

Феникс Эйр компанийн онгоц Москвагийн цагаар 20:21 цагт холбоо тасарсан гэнэ. Онгоцонд зургаан хүн зорчиж байсны хоёр нь нисгэгч байжээ.

Кирен суурингаас хөөрсөн онгоц хаашаа нисэж байсан нь тодорхойгүй байна. Урьдчилсан мэдээллээр уг онгоц тариан талбайд химийн бодис цацах зорилготой ниссэн гэнэ. Гэхдээ ийм зорилгоор нислэг үйлдэх зөвшөөрөлгүй байсныг албаныхан тогтоожээ.

Сураггүй алга болсон онгоцыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

 

Эх сурвалж: ТАСС