Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: 113 хүний сорьцод коронавирус илрээгүй, хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон, эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өчигдөр нийт 113 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Тодруулбал,

  • Афганистанаас ирсэн 31 энхийг сахиулагчийн давтан шинжилгээ,
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 38 жолоочийн шинжилгээ,
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээ,
  • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 31 хүний шинжилгээ бүгд сөрөг гарлаа.

Афганистанаас эх орондоо ирсэн энхийг сахиулагчдаас  53-т нь коронавирус илэрсэн байна” хэмээн товч танилцуулав.

Үргэлжлүүлэн "Өнөөдөр дахин хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарсан гэх сайн мэдээ байна. Тодруулбал, 26 настай коронавирусийн халдвар авсан эрэгтэй 26 хоног, 24 настай эмэгтэй 20 хоног эмчлэгдээд эдгэрч, эмнэлгээс гарлаа.

Ингээд Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн нийт 287 тохиолдлоос 213 нь эдгэрч эмнэлгээс гарч байна.

Одоогоор ХӨСҮТ-д 74 хүн коронавирусийн улмаас эмчлэгдэж байгаа. Үүний 62 хүний биеийн байдал хөнгөн, 12-ийх нь биеийн байдал хүндэвтэр байна.

Эмчилгээнд нэг жирэмсэн эмэгтэй байгаа бол өнөөдөр өглөө 06:45 цагт эдгэрээд гэрийн ажиглалтад шилжсэн байсан 34 настай эмэгтэй ХӨСҮТ-д амаржсан” гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/1413482292171913

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.