Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нарангэрэл: Манай улсад ажиглалтад 2,843 хүн байна

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Коронавирусийн нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: /2020.07.18/

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/682363222493025/

Өчигдөр дэлхий дахинд хамгийн олон хүн өвчилсөн өдөр боллоо

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт коронавирус бүртгэгдэж, 14 сая 123 мянган хүн өвчилж, 596,000 хүн энджээ.

4-5 хоногийн дотор өвчлөл нэг нэг саяар нэмэгдэж байна. Одоогоор 8.4 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол 5.1 сая хүн уг өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 237,000 хүн шинээр коронавирусийн халдвар авсан нь цар тахал эхэлснээс хойш дэлхий дахинд хамгийн олон хүн өвчилсөн өдөр боллоо.

Ийм ч учраас ДЭМБ-ын ерөнхий захирал өчигдрийн  ээлжит хэвлэлийн хурал дээрээ "Цар тахал бол үнэхээр цар хүрээ нь нэмэгдэж байна. Эрүүл мэнд тансаглал биш гэдгийг цар тахал дэлхий нийтэд ойлгууллаа. Улс орнууд цар тахлыг даван туулахын тулд 4 зүйлийг хийх хэрэгтэй байна. Үүнд:

  1. Засгийн газрын хүчтэй манлайлал
  2. Олон нийтийн оролцоо /хүн болгон амны хаалт зүүх, хүн хоорондын зайг барих, гарын ариун цэврийг сахиж чадвал цар тахлын эсрэг тэмцэл юм/
  3. Коронавирусийн халдварыг эрт үед нь илрүүлэх
  4. Халдварын шинж тэмдэгтэй иргэдийг эрт тусгаарлах" гэж хэллээ.

Иймээс эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын хийж буй ажилд хүндэтгэлтэй хандахыг онцлон анхааруулсан байна.

АНУ-ын 39 мужид өчигдөр тохиолдлын тоо байнга өсөж 24 цагийн дотор 72,000 хүн шинээр халдвар авжээ. иймээс АНУ-ын 16 мужид амны хаалт зүүхийг албан ёсоор шаардаж, журам гаргасан байна. Тухайлбал, Майамид амны хаалт зүүгээгүй хүнийг 50 доллараас эхлэн торгох эрх зүйн орчныг бүрдүүлжээ.

Мөн АНУ-д танхимын сургалтыг хийх боломжгүй талаар олон судалгааны дүн харуулсан байна. Судалгаанд оролцсон эцэг эхчүүдийн 80% нь хүүхдээ танхимын сургалтад суулгах боломжгүйгээ илэрхийлсэн байна.

24 цагийн хугацаанд Бразилд 34,000, Энэтхэгт 34,000, Өмнөд Африкт 13,000 хүн шинээр коронавирусийн халдвар авсан нь дэлхийд эхний гуравт орж байна.

ОХУ-д 24 цагийн дотор 6,406 хүн шинээр халдвар авч, 186 хүн энджээ.

Манай олон аймагтай хил залгадаг Буриад, Тува, Читад өвчлөл өмнөх өдрөөс 32-44 хүнээр нэмэгдсэн байна. Тувад өвчлөл нэлээн буурах хандлагатай байснаа сүүлийн үед нэмэгдэх хандлага ажиглагдаж байна.

Эрхүү хотод өвчлөл буурахгүй 150-204 тохиолдлоор нэмэгдэж байна.

Манай улсын хувьд өчигдөр ажиглалтад 2 хүн шинээр орж, 61 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн.

Одоо ажиглалтад 2,843 хүн байна. Үүнээс 1-5 насны 191, 109 жирэмсэн эмэгтэй, 327 архаг хууч өвчтэй хүмүүс байна. Эдгээр хүмүүст 41 их эмч, 70 резидент эмч тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Шуурхай апп-аар Чех, Казахстан улсаас манай улсын 2 иргэн холбогдож эмнэл зүйн зөвлөмж авсан

Тусгай үүргийн онгоцоор ирсэн 52 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Дөрвөн хүн эрчимт эмчилгээнд биеийн байдал хүндэвтэр байна. Эдгээрт 12 их эмч, 41 сувилагч, эмнэлгийн ажилтан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

24 цагийн хугацаанд 119 дугаарт 120 дуудлага ирж, коронавирусийн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө авсан.

Шуурхай апп-аар Чех, Казахстан улсаас манай улсын 2 иргэн холбогдож эмнэл зүйн зөвлөмж авсан.

Хойд хөрш болон Өвөр Монголын Шинжаан Уйгарт коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа энэ үед амны хаалтаа зүүж, гарын ариун цэврийг сахин, шаардлагагүй бол гадуур сэлгүүцэхгүй байхыг зөвлөж байна" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.