Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын эрдэмтэд цох хорхойн нуруунд зүүх боломжтой камер бүтээжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Вашингтоны их сургуулийн судлаачдын баг цох хорхойн нуруунд зүүх хэмжээний жижиг камер бүтээснийг өчигдөр “Science Robotics” сэтгүүлд мэдээлжээ.

Уг камер нь секундэд таван кадр үзүүлэх хэмжээний хар цагаан дүрсийг ойролцоох гар утсанд шууд дамжуулж чадах юм байна.

Мөн 160x120 цэгийн нягтралтай гэрэл зураг буулгаж чадна.

Камерны жин ердөө 250 миллиграм буюу нэг ширхэг хөзөрний жингээс арав дахин бага юм. Мөн чиглэлээ өөрчлөх механик удирдлагатай байхаар зохион бүтээжээ.

Батарейг нь хэмнэх зорилгоор шавьжийг зөвхөн хөдлөх үед камерыг ажиллуулахаар хөдөлгөөн мэдрэгч суулгаж өгсөн байна. Ийм горимд камер нь бүтэн цэнэгтэй үедээ зургаан цаг ажиллаж чадах ажээ.

Камер зүүсэн цох хорхойн биед ямар нэг хор хөнөөл учрахгүйг зохион бүтээгчид нь баталсан байна.

Бүтээлийг дэлхийн хамгийн жижиг, бие даасан зай тэжээлтэй, утасгүй холбоотой робот камер гэж тодорхойлжээ.

Ийм жижиг камер нь бусдыг тагнаж чагнах зорилгоор ашиглагдах аюултай тул олон нийтэд мэдээлэл нь нээлттэй байх ёстой гэж үзэж байгаагаа судлаачдын ахлагч Шиам Голлакота ярьсан байна.

 

Эх сурвалж: BBC