Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Зургаадугаар сард Улаанбаатарт ДОХ-ын хоёр тохиолдол бүртгэгдлээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотод өнгөрсөн зургаадугаар сард ДОХ-ын хоёр тохиолдол бүртгэгдсэнээр улсын хэмжээнд энэхүү халдвараар өвчилсөн хүний тоо 295 болжээ. 

Энэ оны эхний хагас жилд халдварт өвчнөөр өвчлөгчид 17  мянга болж, өмнөх оны мөн үеэс 5,798 (25.4%)-аар буурсан байна. Ийнхүү буурахад 

  • салхин цэцгээр өвчлөгчид 5,071 (74.4%)-ээр
  • цусан суулгаар өвчлөгчид 1,209 (52.8%)-өөр
  • гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 729 (75.1%)-өөр БУУРСАН нь голлон нөлөөлжээ.

Харин 

  • мөөгөнцрөөр өвчлөгчид 995 (2.3 дахин)-аар
  • тэмбүүгээр өвчлөгчид 744 (24.5%)-өөр
  • трихомониазаар өвчлөгчид 297 (13.7%)-оор
  • гонококкт халдвараар өвчлөгчид 19 (0.7 %)-өөр
  • ХДХВ/ДОХ-оор өвчлөгчид 3 (50.0%)-аар НЭМЭГДСЭН байна. 

Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд 2020 оны зургаадугаар сарын байдлаар 

  • бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1,130 болж, өмнөх сараас 261 (13.8%)-ээр
  • цусаар дамжих халдварын тохиолдол 19 болж, 7 (26.9%)-оор тус тус буурсан бол
  • гэдэсний халдварт өвчин 322 болж, 102 (46.4%)-оор
  • амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 424
  • болж, 19 (4.7%)-өөр тус тус нэмэгдсэн байна.