Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын төсвийн АЛДАГДАЛ сүүлийн зургаан оны хагас жилийн хамгийн өндөр түвшинд хүрлээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын 2020 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр төсвийн алдагдал 2.2 их төгрөг болсныг өнөөдөр Үндэсний статистикийн хороо танилцууллаа. Энэ нь сүүлийн зургаан оны хагас жилийн үзүүлэлтүүдээс хамгийн өндөр түвшин буюу хамгийн их алдагдалд тооцогдож байна. 

Улсын төсвийн үзүүлэлтийг задлан харвал, төсвийн орлого, тусламжийн хэмжээ 2020 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 4.4 их наяд төгрөг, үүнээс нийт тэцвэржүүлсэн орлого тусламж 4.1 их наяд төгрөг байна.

Ийнхүү манай улсын төсвийн нийт орлогын 94.1 хувийг тэнцвэржүүлсэн орлого, тусламж эзэлж байна.

Харин төсвийн нийт зарлага болон эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 6.3 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.6 их наяд төгрөгөөр өссөн байна. Энэхүү өсөлтөд

  • Урсгал зардал 1.1 их наяд төгрөг
  • Хөрөнгийн зардал 592.8 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. 
Ингэснээр улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай гарч байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 

  • 85.8%-ийг татварын орлого
  • 8.2%-ийг татварын бус орлого
  • 5.7%-ийг Ирээдүйн өв сангийн орлого
  • 0.3%-ийг тогтворжуулалтын сангийн орлого тус тус эзэлсэн байна. 

Татварын нийт орлого 2020 оны эхний хагас жилд 3.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 703.3 тэрбумаар буурчээ. Үүнд 

  • Орлогын албан татвар 222.9 тэрбум
  • Бусад татвар, төлбөр, хураамжийн орлого 148.2
  • Нийгмийн даатгалын орлого 138.4 тэрбум
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар 96.9 тэрбум төгрөг
  • Онцгой албан татвар 61.9 тэрбум төгрөг
  • Гадаад үйл ажиллагааны орлого 27.1 тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь нөлөөлсөн байна.