Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарын шарилжийг устгаж эхэллээ

ikon.mn
2020 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

“Шарилжгүй Улаанбаатар” аяныг 2016 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд тав дахь удаагийн аян өчигдөр буюу 7 дугаар сарын 16-наас эхэлжээ.

Аян хоёр үе шаттай явагддаг. Үүнд:

Нэгдүгээр үе шат:

  • 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 7 дугаар сарын 30

Хоёрдугаар үе шат:

  • 2020 оны 8 дугаар сарын 10-25-ны өдрийн хооронд зохион байгуулагддаг. Учир нь хөл газрын ургамал дохиураа гүвэхээс өмнө болон бүрэн нахиалсны дараа тус тус хадаж, тайрч авдаг.

Нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, далан, гуу жалга, орон сууц, гэр хороолол дунд, эмнэлэг, сургууль цэцэрлэг, аж ахуйн нэгж, байгууллагын хашаанд ургасан шарилж зэрлэг ургамлыг устгах юм.

 

Аяны хүрээнд УБЗАА-наас ажил эрхэлдэггүй 136 иргэнийг ажлын байраар ханган, хөдөлмөр хамгаалалын иж бүрэн хувцас, хэрэглэл, автомат хадуур зэрэг багаж хэрэгслээр хангаж өдрийн хоол, урамшууллыг шийдвэрлэн ажиллуулж байна.

“Шарилжгүй Улаанбаатар” аяны хүрээнд 2017 онд 2.7 сая м.кв, 2018 онд 4.2 сая м.кв, 2019 онд 4.2 сая мкв талбайн шарилж, лууль, зэрлэг ургамлыг цэвэрлэж устгажээ.

Энэ онд 4.8 сая м.кв талбайн шарилж, зэрлэг ургамлыг цэвэрлэж, устгахаар төлөвлөн ажиллаж байна.

 

 

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба