2020/08/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.32₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
21°
|
10°
19:00
S32
16°
20:00
S32
15°
21:00
S29
13°
22:00
S29
12°
23:00
S29
11°
00:00
S29
10°
01:00
S29
10°
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S26

ОБЕГ-ын даргаар Г.Ариунбуянг томилжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өнөөдөр буюу долоодугаар сарын 16-нд хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас дэд сайд нар болон зарим газрын дарга нарыг томилсон байна. 

Тухайлбал, Онцгой Байдлын Ерөнхий Газрын даргаар Бригадын генерал Г.Ариунбуянг томилжээ. Тус газрын өмнөх дарга Т.Бадрал БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдсон билээ. 

ОБЕГ-ын даргаар томилогдсон Г.Ариунбуянгийн намтар:

Боловсрол:

  • 1985-1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр,
  • 2000-2003 онд ХБНГУ-ын Шпайер хотын Төрийн захиргааны их сургуулийг төгссөн. Захиргааны эрх зүй, төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

  • 1989-1991 онд Зэвсэгт хүчний 276 дугаар ангид албаны дарга,
  • 1991-1996 онд Зэвсэгт хүчний 310 дугаар ангид цэргийн төлөөлөгч, тасгийн дарга,
  • 1996-1999 онд Зэвсэгт хүчний Жанжин штабт төлөвлөлтийн офицер,
  • 2005-2010 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга,
  • 2010-2011 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөх,
  • 2011-2012 онд Засаг даргын орлогч,
  • 2014-2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
  • 2015 оны 01 дүгээр сараас Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар,
  • 2017 оны 02 дугаар сараас Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын даргаар ажиллаж байна.
x