Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

38,270 иргэн ипотекийн зээлийн нөхцөлдөө өөрчлөлт оруулжээ

Т.Саран, iKon.mn
2020 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цар тахлын үед эдийн засгийн хүндрэлээс иргэдийн ачааллыг бууруулах хүрээнд ипотекийн зээлийн төлөлтийг зургаан сарын хугацаанд хойшлуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

Энэ хүрээнд зургаадугаар сарын 15-ны байдлаар нийт ипотекийн зээлийн багцын 43.5% буюу 2,039 тэрбум төгрөгийн, 38,270 зээлдэгчийн зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулсан байна. 

Зураг. Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан байдал

 
Эх сурвалж: Монголбанк